Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын ҮБХ-ны хуралдаан болж байна

Өнөөдөр 10:00 цагт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны II хуралдаан Төрийн ордны их танхимд болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг намын Үндсэн дүрмийн хороогоор баталжээ. Хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны зорилтоо тодорхойлохоос гадна улс орны нийгэм эдийн засаг, болон намын үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий хэд хэдэн Бодлогын зөвлөл байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэ үеэр Үндэсний бодлогын хороонд шинээр сонгогдсон 28, Улстөрийн зөвлөлд шинээр сонгогдсон долоон хүнийг тус тус батламжлах юм байна.

***** ***** ***** ***** *****

АН-ын ҮБХ-ны II хуралдаан Төрийн ордонд 70 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Хуралдааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ улс орны нийгэм, эдийн үасгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. “2012-2016 онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байсан. Тухайн үед бид ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэх бус тодорхой бодлого гаргаж, зөв ажилласан. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа. Энэ нь гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлттэй холбоотой. Эрх баригчид эдийн засгийн ийм таатай нөхцөлд ажиллаж чадахгүй байна. Энэ үед АН ард түмний нуруун дээрх хүнд ачааг бууруулах талаар бодлого гаргаж, цаашид Монгол Улсын хөгжлийн тодорхойлсон хүчирхэг улс төрийн нам болж, эв нэгдэлтэй зангидсан гар шиг ажиллах ёстой” хэмээв. Үүний дараа Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдэд үнэмлэх гардууллаа. Мөн Үзэл баримтлалын төслийг АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд танилцуулав. Тус төсөлд үзэл баримтлалын хамрах хүрээг хөгжлийн үзэл, төрийн тогтолцооны үзэл, үндэсний эдийн засгийн цогцолбор үзэл, иргэдээ дээдлэн хүндэлж тэдний төлөө үйлчлэх үзэл, найрсаг найдвартай ухаалаг гадаад харилцааны үзэл зэрэг найман хэсгээр томъёолжээ. Харин одоо хуралдаанаар 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *