Өнөөдөр АН-ын IX Их хуралдаан Төрийн ордонд хуралдана. Хуралдаанд 1000 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэ удаагийн Их хурлаар Ардчилсан намын ззэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог. Өчигдөр АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж намын дэд даргаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг дэд даргаар томилсон. Мөн ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжилж, IX их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцсэн. Өнөөдрийн намын Их хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ.