Categories
мэдээ улс-төр

АН-ын их хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцоно

“АН-ын VII их хурлаар нэгдүгээрт намын даргаа батламжилна. Хоёрдугаарт, Үндсэн дүрмийн төслөө хэлэлцүүлнэ” гэж тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдлээ.

VII их хуралд сонгогдсон төлөөлөгчид аймаг, дүүрэгтээ чуулж намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэх юм байна. Ийнхүү нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг 12-ны өдөр Улаанбаатарт чуулах Их хурлын төлөөлөгчид батлах ажээ. Л.Эрхэмбаяр “Их хуралд VI их хуралд оролцсон бүх төлөөлөгчид оролцохоос гадна сум бүрээс хоёр төлөөлөгч нэмж оролцоно. VI их хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол энэ удаагийн хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцох юм. Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслөө боловсруулж дуусч байна. Дүрмийн төслөө өчигдрөөс эхлэн орон даяар бүх намын байгууллагуудаар их хурлынхаа төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн” гэлээ. Хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *