АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар АН-ын Төв байранд мэдээлэл хийлээ. Тэрээр Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа талаар хэлсэн юм. Мөн “Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байсан. 2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан. Энэ дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Яагаад Энхсайхан, Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд байгаа. Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS гэдэг компани хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу мэдээлэл маш их явуулсан. Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. MCS-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой” гэлээ.