УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг томилогдож, Монголбанкинд шалгалт хийн дүгнэлт гаргасан. Тэрхүү дүгнэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг улс төрийн агуулгатай, Монголбанкны бодлогыг арилжааны банк мэтээр ойлгож тайлбарласан, мөнгөний бодлогын хэмжээнд хэрэгжүүлж байсан арга хэмжээг хэдхэн хүнд тохсон, төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан, Монголбанкны бие даасан хараат бус байдалд халдсан байна гэж үзжээ. Мөн ажлын хэсэгт цөөнхийн бүлгийн төлөөллийг оролцуулаагүй, тайлбар мэдээллийг холбогдох хүмүүсээс аваагүй, Монголбанкны хяналтын зөвлөлтэй санал солилцоогүй зэрэг дутагдал гаргасан гэж дүгнэжээ. Тиймээс бүх намын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, ажиллуулах, шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэх гэсэн зарчмын байр суурь тавихаар болсон байна.