УИХ-ын намрын чуулган завсарлаад байгаа ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан зарлалаа.
Хуралдаан маргааш Төрийн ордонд болох бөгөөд ОУВС-гийн асуудлыг авч хэлэлцэх аж.
Монгол Улс, ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрахаар болсноо өнгөрөгч ням гарагт албан ёсоор зарласан. Одоогийн байдлаар манай улс тус хөтөлбөрт хамрагдахын тулд гурван тохиргоог улс орны түвшинд хийхээр үүрэг хүлээгээд буй.
Үүний дараа буюу ирэх сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталгаажуулснаар хүчин төгөлдөр хэрэгжих юм.