Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг нийслэлийн мандатын тоог хэлэлцжээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөжээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссон байна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулжээ.

УИХ энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэж эхлэх хуваарьтай байгаа юм. Энэ хүрээнд нийслэлээс УИХ-д сонгогдох мандатын тоог 14-өөс 21 болгож нэмэгдүүлэх асуудал яригдаж буй билээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хангах тухай” тогтоолын төслийн танилцуулгыг сонссон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *