Categories
мэдээ улс-төр

​АН-ын бүлэг: Хөндлөнгийн шинжээчдээр био лаборатори байгаа эсэхийг шалгуул DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Нэгд, Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт танилцуулсан арга хэмжээнүүдийн талаар болон АН-аас өгөх зөвлөмж. Хоёрт, Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний талаар. Гуравт, Монгол улсад ОХУ-аас суугаа Элчин сайд болон ОХУ-ын сенатчийн мэдэгдэл зэргийг хэлэлцсэн байна.

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат “Хуулиар үнийг тогтворжуулах ажлыг анх удаа Монгол Улсад хийх гэж оролдож байна. Оролдлогууд нь зөв ч арга нь буруу. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа. Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, шаардлагагүй сумдыг нэгтгэмээр байна.
Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Тухайлбал гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй.
Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *