Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын бүлэг Г.Ёндон сайдыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг хүргүүлсэн гэдгийг мэдээллээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат энэ талаар хэлэхдээ

“2012-2016 онд Шилэн дансны тухай хуулийг АН олонх байхдаа баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлснээр уг хуулийг баталсан. Энэ хуулиар таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн төрийн өмчийн болон төсөвт ААН-үүд зарлагаа шилэн байдлаар олон нийтэд нээлттэй болгох үүрэг хүлээдэг болсон. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус үйлдвэрийн газраар төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн ёс зүйн зөрчилтэй сайдаа өөрөөр нь огцруулах эсхүл нэн даруй ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна. Монгол Улсын нөхцөл байдал хүнд, улсын үйлдвэрийн газрууд ашиггүй, өртэй байхад дарга нар нь иймэрхүү нөхцөл гаргаж байгаа нь үнэхээр ёс зүйгүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *