УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд “Их эзэн Чингис хаан”-ы танхимд ээлжит хуралдаанаа хийнэ.
Хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм. Харин Монгол Ардын намын бүлэг хуралдахгүй. Тус намын 28 дугаар Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Мөн зарим хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд,
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах аж.