Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр цаг агаар таагүй байна

Энэ амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Харин өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 19-24 гоадус, говь, талын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *