Categories
мэдээ нийгэм

Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийг “монгол ногоо” төсөлд хамрууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих, хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр “Монгол ногоо” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийг хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж.

Энэ нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдийг бүлэг болгон “Монгол ногоо” төсөлд хамруулан ногоо тарих арга, технологийг мэргэжлийн хүмүүсээр заалгаж, үр шимээ хүрттэл нь хамтран ажиллаж буй төсөл юм. Мөн хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд туслах шинэ технологи нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог болж байнаа талаар дурдлаа.

Тус төслийн хүрээнд тариаланчдын туршлага судлах аялалыг мөн зохион байгуулжээ. Туршлага судлах аялалд хөдөө орон нутгаас тариаланчид оролцож байгаа бөгөөд төслийн хүрээнд хийгдсэн ногооны цех, загвар өрхийн хүнсний ногооны талбайтай танилцаж, тариаланчдад зориулсан цогц мэдлэг олгох сургалтад хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *