Өчигдөр амьдралынхаа алтан босгыг дөнгөж алхах гэж байсан 11, 12 дугаар ангийн хоёр охин “Tuul one” хотхоны нэгэн байшингаас үсэрч амиа хорлосон хэрэг гарсаныг билээ.
Тус хэрэг өчигдөр 21:00 цагийн үед гарсан бөгөөд охид орцны цонхоор үсэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хотхон нь Зайсанд байрладаг бөгөөд тэднийг гуравдугаар орцны цонхоор үсэрсэн гэж ойр хавийн оршин суугчид нь хэлж байна. Амиа алдсан охид тус дүүргийн 115 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 дугаар ангийн хүүхдүүд байжээ.
Одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.