Баянзүрх дүүрэг буюу Сансарын колонкийн ойролцоох 57 дугаар байрны дээвэр дээрээс нэгэн охин үсрэхээр завдаж байгаа талаар мэдээлсэн. Онцгой байдлын албан хаагчид охиныг аварахаар дээвэр дээр гарсан ба байрны доор цагдаагийн албан хаагчид болон эмнэлгийн ажилчид ирээд байсан юм. Охин ЕБС-ийн аравдугаар ангийн сурагч аж. Онгой байдлан албан хаагчид байрны дээвэр дээр гарч, охинтой ярилцсан юм. Удалгүй охины ээж ирж охинтойгоо ярилцахаар дээшээ гарсан.
Харин дөнгөж сая охиныг доошоо харж байх зуурт нь Онцгой байдлын аврагч гарнаас нь татан авч аварсан байна.