Тайванийн агаарын тээврийн “Trans Aria” компанийн “ATR-72” онгоцны ослоор амиа алдагсдын тоо 35-д хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Одоогоор найман зорчигчийг олоогүй байгаа юм. Ирэх даваа гаригт Тайванийн Тээврийн яам онгоцны осолтой холбоотойгоо мэдээлэл хийх билээ. Тус онгоцонд Хятадын 31, Тайванийн 11, Индонезийн долоон зорчигч зорчиж явсан юм. Өнөөдрийг хүртэл амиа алдсан хүмүүс аль улсын иргэн нь тодорхойгүй байна.
58 зорчигч бүхий “ATR-72” онгоц энэ долоо хоногийн эхээр гүүр мөргөж, Кийлөнг мөрөнд осолдсон билээ. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 15 зорчигчийг аварсан юм.