Categories
мэдээ нийгэм

АМГ-ын дарга асан Д.Батхуяг магадлангаар суллагдсан байна

ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг өнөөдөр магадлангаар суллагдсан байна.

Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартаа хамтран 106 лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдсан. Улмаар анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлж, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил, бусад гурван хүний ялыг гурван жил болгож, хөнгөрүүлсэн байдаг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна хэмээн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгосон Ингэснээр Д.Батхуягт чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жил хорих, Л.Даваацогтод чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5.1 жил хорих ял тус тус оногдуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *