Америкийн “General Dynamics Land Systems” корпораци шинэ үеийн “Abrams X” танкийн эх загварыг танилцуулав. Уг танкийг энэ сард Вашингтонд нээгдэх АНУ-ын Армийн нийгэмлэгийн “AUSA-2022” үзэсгэлэнд олон нийтэд танилцуулсан байна. Тус компанийн вэбсайт дээрх тайлбараас харахадэнэ танк хүнгүй цамхагтай байх гэнэ. Үүнтэй ижил зохион байгуулалтыг Оросын Т-14 “Армата” танкны дизайнд ашигласан байдаг. Гэхдээ “Армата” танк Оросын хувьд хэтэрхий үнэтэй учир бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм.
АНУ-ын Армийн нийгэмлэгийн жил тутмын “AUSA-2022” үзэсгэлэннь Хойд Америкт зохиогддог хуурай газрын зэвсэгт хүчний томоохон үзэсгэлэн төдийгүй мэргэжлийнфорум юм. Гурван өдрийн турш үргэлжлэхэнэ жилийн үзэсгэлэн АНУ-ын зэвсгийн корпорациудын чадавхийг харуулж олон янзын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах замаар армийн захиалгыг олж авдаг онцлогтой юм. “AUSA-2022” үзэсгэлэн энэхүү даалгавраа бүрэн төгс мэдээлэл бүхий холбогдох илтгэлүүд, цэргийн болон үндэсний аюулгүй байдлын сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах болон олон төрлийн бусад сүлжээ арга хэмжээнүүдээр дамжуулан оролцогчдод үнэн бодит, үнэ цэнэтэй мэдээлэлөгч хэрэгжүүлдэг аж. “AUSA” нь маш товчоор зэвсэглэлийн хамгийн сүүлийн үеийн технологиудынхэрхэн ажиллаж байгааг өөрийн нүдээр харах практик боломж юм
АНУ-д 1980-аад оны эхэн үеэс үйлдвэрлэсэн бүх төрлийн M1 “Abrams” танкуудад жолооч, командлагч, буудагч, сумлагч гэсэн дөрвөн багийн гишүүнтэй байсан. Тэгвэл хиймэл оюун ухааны технологийг энэхүү танканд ашигласан нь түүнийг бүрэн “хүнгүй” горимд ашиглах боломж олгож байгаа юм байна. Ингэснээр байлдаанд удахгүй цэрэггүй, хиймэл оюун ухаантай танк тулалдах болж байна.
Г.АМАРСАНАА