Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амархан хийж болох хоолнууд


1.Улаан лоолийн соустай паста

Орц:

  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Оливын тос
  • Савласан шош- 150 гр
  • Ус- 1 л
  • Улаан лоолийн шүүс- 200 гр
  • Гоймон- 200 гр

Хийх арга: Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурна. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.


2.Амтат төмс

Орц:

  • Төмс- 900 гр
  • Цагаан цуу- 1 аяга
  • Давс- 1 халбага
  • Масло- 2 халбага
  • Хар перец- нэг чимх
  • Сармис- 2 хумс

Хийх арга: Төмсөө зузаан, тахир хэлбэртэй хэрчинэ. Сармисаа хальслаад мөн хэрчээрэй. Төмс, аяга цагаан цуу, халбага давс зэргээ нийлүүлэн тогоонд хийгээд дээрээс нь бага зэрэг ус хийж буцалгаарай. 20-25 минут гал дээр байлгахад ерөнхийдөө болно. Хайруулын тавгаа халааж, масло хийх бөгөөд чанасан төмсөө шарж, давс, перецээр амтлан 8-10 минут болгоорой.

3.Төмс, хулуутай тахианы гуя

Орц:

  • Төмс- 3 ширхэг
  • Хулуу- 150 гр
  • Тахианы мөч- 600 гр
  • Оливын тос
  • Давс, перец
  • Гич- 4 халбага
  • Сонгино- 1 ширхэг

Хийх арга: Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.

  • Төмсний омлет

Гадуур гарах бүртээ эрсдэл үүрч буй энэ үед хүнсээ тэр бүр цуглуулж чадахгүй, оройн хоолонд хийх материалгүй байгаа бол гуравхан орцтой Испани омлетийг хийж үзээрэй.

Орц:

  • Төмс
  • Өндөг
  • Сонгино

Хийх арга: Төмсөө дөрвөлжин, сонгиноо урт хэрчинэ. Төмсөө давсаар амталж, зөөлөн галаар 5 минут хуурсны дараа сонгиноо нэмж, дахин 10 минут хуурна. Энэ хооронд хэсэг таглаатай байлгаж байгаад үе үе хутгаж доороо түлэгдэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Төмсөн дээрээ дарахад няцарч байгаа бол болсон гэсэн үг. Болсон төмсөө өндөгтэйгөө хольж, перцээр амтална. Өндөг, төмсний холимогоо зөөлөн гал дээр нэг талд 5-6 минут, эргүүлсний дараа 3 минут шараад болгоно. Гал ширүүдвэл аргуу болдог тул маш зөөлөн галаар болгоно.

  • Хайруулын тавагны пицца

Ингэж хайруулын тавгандаа пицца хийгээд идэх маш амархан шүү. Хүсвэл дотор нь үхрийн мах, тахианы мах, төрөл бүрийн ногоо хийж болно.

Орц:

  • Өндөг
  • Бяслаг
  • Элдэвтэй гурил
  • Бэкон

Хийх арга:. Бэконоо урьдчилан болгоно. Өндгөндөө бага зэрэг давс хийн, хутгаж, зөөлөн гал шарна. Өндгөн дээрээ бяслагаа тавиад, элдэвтэй гурилаа дээрээс нь тавина. Эргүүлээд бяслагаа, бэконоо тавиад, нэг талаас хумин хаана. 2 тал шаргал өнгөтэй болтол шарна.

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *