Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш өсөлттэй байна

Тогтмол өсөлттэй байсан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурч эхэлсэн. Хоёр хоногийн өмнө /IX.09.01/  Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1811 төгрөгтэй тэнцэж байсан бол “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг 1782 төгрөгөөр авч, 1786 төгрөгөөр зарж байсан юм. Харин өчигдөр /IX.02/ үдээс хойш ам.доллар төгрөгийн эсрэг чангарч  1827 төгрөг болжээ.

Яг одоогийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1830 төгрөгөөр худалдан авч 1835 төгрөгөөр зарж байна. Ам.долларын ханшийг дагаад өсөж байсан юанийн ханш буурч зарах нь 296 төгрөгтэй тэнцэж буй бол авах нь 296.50 төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *