Он гарснаас хойш ам.долларын ханш харьцангуй буурч, 2450 төгрөгийн ханшаас 2402 төгрөг болтлоо буурчээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм. Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна.