Categories
гадаад мэдээ

Алуурчин программчидыг олж тогтоов DNN.mn

“The Insider”, “Bellingcat” болон “Der Spiegel” сэтгүүлүүд Украин дахь иргэний дэд бүтцэд пуужингаар харваж халдах үед. Оросын Зэвсэгт хүчний Үндсэн тооцооллын төв(ГВЦ)-д байны нарийн мэдээлэл боловсруулж өгдөг нууц мэдээлэгчдийн талаар явуулсан хамтарсан эрэн сурвалжилсан нийтлэлээ хэвлүүлжээ. Сэтгүүлчид үүнд оросын 30 гаруй цэргийн программчид байгааг тодруулж чадсан бөгөөд тэдний ихэнх нь “мэдээллийн технологи, тэр ч байтугай компьютер тоглоом хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн залуучууд болох эрэгтэй, эмэгтэй хүмүүс” байсан аж.

Оросын Компьютерийн тооцооллын үндсэн төвийн албанд орсон тэдгээр залуучууд ОХУ-ын Жанжин штабын албан ёсны хаяг болох Москва хотын Знаменка гудамжны 19 тоотод ажилладаг бүртгэлтэй байжээ. Эрэн сурвалжлах явцад ГВЦ -ийн дарга, хошууч генерал Роберт Барановын 2022 оны II сарын 24-өөс IV сарын эцэс хүртэлх утасны ярианы мета өгөгдлийг судалжээ. Украин руу далавчит пуужин хөөргөх болгондоо тэрээр нэг дугаараас дуудлага хүлээн авдаг байсан бөгөөд тэр нь. мөн Знаменка, 19 тоотод бүртгэлтэй хурандаа Игорь Багнюкийнх болохыг сэтгүүлчид олж мэдсэн байна. Багнюкийн дуудлагын мета өгөгдлийг шалгасны дараа мөрдөн байцаагчид хурандаад тайлагнадаг 33 цэргийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн бүхэл бүтэн хэсгийг олж тогтоожээ. Энэ нь гурван багаас бүрдэх бөгөөд тус бүр нь Калибр, R-500, Х-101 далавчит пуужин Искандер пуужингийн аль нэг төрлийг хөөргөх өндөр нарийвчлалтайнислэгийн замыг програмчилдаг болохыг олж тогтоосон байна. “The Insider” сэтгүүлийн сэтгүүлчид өөрсдийн эрэн сурвалжилсан мэдээллийн дагуу эдгээр этгээдүүдтэй утсаар холбогдоход бүгдутасны дугаарууд нь тэднийх гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэд үндсэн компьютерийн төвд ажилладаг боловч Украиныг буудсантайхолбоогүй гэж мэдэгдсэн байна. Энэхүү эрэн сурвалжилгыг эдгээр сэтгүүлийн уншигчид алуурчдад нуугдах газаргүй гэдгийг ойлгуулсан сайн ажил боллоо гэж дүгнэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *