АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ өсгөж, энэ онд дахин нэг удаа л нэмэгдүүлж магадгүй гэж лхагва гарагт мэдэгдсэний дараа Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад алтны үнэ өсжээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ пүрэв гарагт нэг унц нь 46.30 ам.доллар буюу 2.37 хувиар өсөж, 1995.9 ам.долларт хүрсэн байна.
Алтны фьючерс хэлцлийн үнэ сүүлийн өдрүүдэд 2022 оны гуравдугаар сарын 10-наас хойших хамгийн дээд цэгтээ хүрч өсөөд байгаа юм.
Хэдийгээр ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл энэ онд бодлогын хүүгээ бууруулна гэсэн зах зээлийн хүлээлтийг хойшлуулсан ч Төв банкны мэдэгдэл харьцангуй зөөлөрсөн нь бодлогын хүүгээ өсгөх мөчлөгөө дуусгаж магадгүй гэж үзэхэд хүргэжээ.
Пүрэв гарагт мөнгөний тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ мөн нэг унц нь 2.06 хувиар /47 цент/ өссөнөөр 22.657 ам.долларт хүрсэн байна. Мөн цагаан алтны ирэх сарын үнэ 5.90 ам.доллароор өсөж, 992.90 ам.доллар болжээ.