Categories
мэдээ нийгэм

Алтны ханш буурч, зэсийн үнэ өсөв

Дэлхий нийтийг хамарсан “Covid-19”-ийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрч байв. БНХАУ-ын хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн өдрүүдэд аажмаар сэргэж, 5500 ам.доллароос даван, энэ сарын байдлаар 6700 ам.долларт хүрчээ.

Олон улсын шинжээчдийн тайлбарлаж буйгаар, “Covid-19”-ийн нөлөөгөөр тогтоосон хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор алтны үнэ огцом өсөөд байсан ч АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаагаас ам.долларын ханш чангарч, алтны үнэ унажээ.

Ам.долларын ханш чангарч, таваарын эрэлт буурснаар нэг унци алтны үнэ 1900 ам.доллароос буурав. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар алтны үнэ 3.5 хувиар буурч, 1882.5 ам.доллар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *