Гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болж, 2021 оны мөн үеэс 32% өссөн талаар мэдээлсэн. Тэр дундаа экспорт 7.8 тэрбум ам.долларт хүрч, 37.8 хувиар өсжээ.
Тэгвэл гол нэрийн бараанаас алтны экспорт өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад 73 хувь өссөнийг Гаалийн ерөнхий газар танилцуулав.
Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 5.8 тонн алт экспортолж байсан бол энэ онд 9.9 тонн алт гаргажээ. Харин 2020 оны дүнтэй харьцуулахад 50% буурсан байна. Тухайн жилийн наймдугаар сард 19.9 тонн алт экспортлоод байжээ. Монголбанкны танилцуулснаар 2022 оны наймдугаар сарын эцэст валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар болсон. Энэ нь Монгол Улсын импортын таван сарын нөөцийг хангах хэмжээний нөөц юм.
Ямааны ноолуурын экспорт мөн өссөн дүнтэй байна. 2020 онтой харьцуулахад 21.7, 2021 оныхоос 6.8% өсөж, 5.4 мянган тоннд хүрчээ.