ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороо, хилийн боомтуудын тухай мэдээ /Өглөөний 10 цагийн байдлаар/:
1. Улаанбаатар ГГ -хэвийн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтай дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.
2. Замын-Үүд ГГ -хэвийн ажиллаж байна.
3. Сэлэнгэ ГГ –Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Алтанбулаг боомтыг 11 дүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаасан.
4. Буянт-Ухаа ГГ – хэвийн ажиллаж байгаа, MGL3136 аяллын дугаартай Берлин-УБ чиглэлийн ачааны онгоц УБ-д 2020.11.12-ны өдрийн 11:10-д бууна, харин MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц 2020.11.12-ны өдрийн 12:10-аас Гуанжоу руу ниснэ
5. Дорнод ГГ – Дорнод аймаг дахь гаалийн газрын Эрээнцав, Баянхошуу боомтууд хэвийн ажиллаж байгаа. Бусад боомтууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн дагуу хаалттай байна. Эрээнцаваар нүүрсний экспорт төмөр замаар хийгдэж байна. Баянхошуу газрын тосны экспорт хийгдэж байна.
6. Баян-Өлгий ГГ Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
7. Ховд ГГ-хэвийн ажиллаж байна.
8. Увс ГГ – Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
9. Орхон ГГ хэвийн ажиллаж байна.
10. Сайншанд ГГ – хэвийн ажиллаж байна, Ханги хилийн боомт хэвийн ажиллаж байна.
11. УХШИГГ – хэвийн ажиллаж байна.
12. Дархан ГГ – хэвийн ажиллаж байна.
13. Гашуунсухайт ГГ хэвийн ажиллаж байна.
14. Шивээхүрэн ГГ хэвийн ажиллаж байна.
15. Бичигт ГГ хэвийн ажиллаж байна.
16. Говь-Алтай ГХ – хэвийн ажиллаж байна.
17. Завхан ГХ – Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
18. Хөвсгөл ГХ – Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
Гаалийн төв лабораторд 7 аж ахуйн нэгжийн 11 дээжийг шинжилгээнд хамруулахаар ирүүлсниг хүлээн авчээ. Дээж авчирсан ААН-ийн халууныг хэмжиж, маск зүүлгэсний дараа үйлчилгээг үзүүлж халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөн ажиллаж байна. Гаалийн байгууллагатай холбоотой бүх төрлийн лавлагаа мэдээллийг 1800-1281 дугаарт холбогдож авах боломжтой.