Сүхбаатар аймгийн Дарьганга сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Алтан овооны зүүн энгэрт байсан түүх соёлын дурсгалт тогоо 2017 оны 12 дугаар сард хулгайд алдагдсан.
Энэ хэргийг Улаанбаатар хот, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймгийн харьяат эрэгтэй Ө, Т, Г, Г, Г нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн байсныг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ЭЦА-ны чиглэлийн хэлтэстэй хамтран илрүүлсэн байна.