Энэ жил Говь-Алтай аймгаас “Алтан төл”-ийн эзнээр зургаан малчин тодорлоо. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан мөн малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан 21 аймгаас “Алтан төл”-ийн эзнийг тодруулдаг ажээ. Алтай нутгаас шалгарсан “Алтан төлийн эзэд”-ийг танилцуулъя.
-Баян-Уул сумын Баянбогд багийн малчин Хандын Цогтгэрэл
-Баян-Уул сумын Баянговь багийн малчин Шарын Дэмбэрэл
-Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Аюушжавын Төвжав
-Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Дашбатжавын Нямсүрэн
-Есөнбулаг сумын Наран багийн малчин Ламжавын Ганбат
-Есөнбулаг сумын Жаргалант багийн малчин Сономхүүгийн Давааням нар тодорсон байна.
Ташрамд, МҮОНР, ХХААХҮЯ хамтран 1961 оноос жил бүр зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” жил бүр тодордог уламжлалтай. 44 дэх жилдээ тодруулж буй энэ жилийн “Алтан төлийн эзэн”-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болж байгаагаараа онцлог юм.