Categories
мэдээ нийгэм

“Алтай Констракшн”-ий үйл ажиллагааг зогсоожээ

Өчигдөр өдрийн 13.50 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн, Б унаж, нас барсан хэрэг гарсан байна. Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан аж.
Тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *