Categories
мэдээ нийгэм

Алга болсон 13 настай охиныг олжээ

1Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Аман хуур хотхоноос хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 13 настай охин алга болсон талаар цахим сүлжээгээр мэдээлэл тарсан билээ. Охиныг дөнгөж сая олсон, биеийн байдал гайгүй гэсэн мэдээллийг аав нь өгчээ.

Сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй. Иймд нийслэлийн дүүргүүдийн зарим сургууль дээр багш нар нь хүүхдүүдэд танихгүй хүн дагаж явахгүй, хичээлээ тараад өөр тийш явбал ямар эрсдэл дагуулж болох талаар сургалт зохион байгуулж эхэлсэн байна. Мөн сургуулийн насны хүүхдүүдийг заавал эцэг эх асран хамгаалагчид нь өөрийн биеэр авч байхыг сургуулийн зүгээс сануулж эхэлжээ.

Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *