Аргентины домогт хөлбөмбөгчин, бүх цаг үеийн гайхалтай тоглогчдын нэг Диего Арманда Марадона 60 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Буэйнис Айрис дахь гэртээ зүрхний шигдээс өвчнөөр нас барсан байна. Мэдээнд дурдсанаар агуу хөлбөмбөгч Буэнос-Айрес хотын ойролцоох гэртээ нас барсан байна. Марадона тархины хагалгаанд ороод энэ сарын 12-нд эмнэлгээс гараад байсан юм. Аравдугаар сарын 30-нд Марадона 60 насны ойгоо тэмдэглэсэн билээ.