Хөгжлийн хэмжүүр
Монгол улс ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жилийг өнгөрүүлжээ. Гэвч өнөөг хүртэл дэлхийн буурай хөгжилтэй улсуудын нэг хэвээр байсаар л.
Дэлхийн улс орнуудын хөгжлийг илэрхийлдэг хэдхэн түлхүүр үзүүлэлт байдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь аливаа улсын ард иргэдийн амжиргааны түвшин юм. Амжиргааны түвшнийг тухайн улсын нэг хүнд оногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ээр илэрхийлдэг. НҮБ-аас гаргасан мэдээллээр Монгол улс ДНБ-нийхээбодит хэмжээгээр дэлхийн 190 гаруй орноос 134-т, Дэлхийн Банкны үзүүлэлтээр 127-д, Олон Улсын Валютын Сангийн үзүүлэлтээр 126-д тус тус жагссан байна.Өнгөрсөн оны байдлаар бид жилд 13.6 тэрбум долларын ДНБ үйлдвэрлэдэг бөгөөд манай улсын эдийн засгийн багтаамж ямар өчүүхэн болохыг илтгэнэ. Тэгвэл нэг хүнд оногдох ДНБ-ээр дээр дурьдсанолон улсын байгууллагуудын гаргасан жагсаалтад манай улс ямагт 110-аас хойш жагссан байна.Өнөөгийн байдлаар Монгол улсын нэг хүнд оногдох ДНБ 4100 гаруй доллартай тэнцэж байна. Манай улсын иргэдийн амьдралын түвшин ямар дорой болохыг дараах цөөн хэдэн харьцуулалт хэнд ч ойлгогдохоор хэлээд өгнө.
ӨнөөдөрЯпоны нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ40,846 доллар, Солонгост 31,430 доллартай тэнцэжбайна. Бидэнтэй нэгэн адил социалист системд багтаж байсан зарим улсыг жишээлж үзье. Тухайлбал,Словены нэг хүнд оногдох ДНБ 26,170 доллар, Эстонд 23,523 доллар, Чехд23,213 доллар, Словак, Литва зэрэг улсад 19,500 доллартай тэнцэж байна.
Энэхүү харьцуулалтаас харвал 30 жилийн өмнө бидэнтэй нэг зэрэг социализмаас татгалзан, ардчилал зах зээлийн тогтолцоонд шилжсэн эдгээр улсын засаг төр ньавлигаас ангид байж, улс орноо зөв жолоодож, баялагийн хуваарилалтыгард түмэндээ шударга,хүртээжтэй хийж чадсаны ачаар ард иргэдийнх нь амьдрал өнөөгийн биднийхээс даруй 5-6 дахин өндөр түвшинд хүрсэн байна. Гэтэл нэр дурьдсан улсуудын аль нь ч Монгол шиг асар их байгалийн баялагтай, цөөхөн хүн амтай биш ажээ.
Монголд баялагийн шударга хуваарилалт алдагдсан, өөрөөр хэлбэл нийт баялагийн 90 хувийг 300-хан гэр бүлхамчихдаг учраас жирийн ард иргэдэд оногдох хувь хэмжээ тун ч өчүүхэн. Үүний уршгаар Монголын ард түмний гуравны нэг нь ядууралд автаж, үлдсэн олонхи нь өдөр хоногийг аргацаасан дундажаас доогуур амьдралаар амьдарч байна. Улсын эдийн засаг хичнээн өслөө ч ард түмний амьдралд өгөөжгүй, наалдацгүй байдгийн гол шалтгаан нь баялагийн жигд бус хуваарилалт, төрд нүүрлэсэн хулгай луйвар, авлига хээл хахууль юм.
Бид хөгжсөн үү?
Зарим улстөрч Монгол үсрэнгүй хөгжиж байна, гучин жилийн өмнөхтэй харьцуулбал гудамжаар нь дүүрэн машин хөлхөлдөж, хүн бүр гар утас хэрэглэж, хотын төвд багтаж ядсан олон барилга орон сууц сүндэрлэлээ хэмээн мунхруулна.
Гэтэл барилга байшин, авто машин, гар утас зэрэг нь улс орны хөгжлийг тодорхойлдог үзүүлэлт огтхон чбиш, харин өнөө цагт дэлхийн улс орнуудын ард иргэдийн хувьд амьдралынх нь жирийн хэрэгцээ болсон зүйлс юм. Түүнчлэн эдгээр нь өндөр хөгжсөн бусад улс орнуудын хөгжлийн хаялага болохоос манай улсын иргэд өөрсдийн орлогоор орон сууц, авто машин, гар утас худалдаад авчихаж чадаж байгаа бил үү?! Нийт баялагийн аравхан хувийг хүртэж буй ард иргэдийн олонхи нь өр зээл тавьж байж орох орон, унах унаатай болж байгаа нь өнөөгийн монголчуудын амьдралыннийтлэг дүр төрх билээ. Хөгжлийн шалгуур үзүүлэлтээр авч үзвэл Монгол улс ардчиллын замаар замнаснаас хойшурагш ахиж хөгжсөнгүй, авлигын шавар намагнаасаа гарч чадалгүй дороо хий эргэсээр 30 жилийг өнгөрүүлжээ. Ард иргэд нь эдийн засгийн эрх чөлөөгүй, ядуу дорой амьдралднухлуулсаар гурван аравныг үджээ.
Хөгжлийн боломж
Богино хугацаанд үсрэнгүй хөгжих боломж улс орон бүхэнд бий, ийм боломж өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Гагцхүү тэр боломжийг зөв ашиглаж, засаг төр нь авлигаас ангид байж, ард иргэдийнхээ төлөө сэтгэл гарган зүтгэж, улс орноо зөв замаар жолоодсон нөхцөлд л хөгжил жинхэнэ утгаараа цогцлон бий болж, түүний үр шимийг ард иргэд нь бодит амьдрал дээрээхүртдэг. Бидний сайн мэдэх хоёр улсынхөгжлийн замналыг жишээ болгон дурдъя.
Дэлхийн хоёрдугаар дайнд Германтай нэг тал болж оролцон ялагдал хүлээж, дайны хөлд нэрвэгдсэний улмаас эдийн засаг нь сүйрсэн Япон улс дайны дараа үндсэн хуулиа өөрчлөн, 1945–1954 онуудад улстөр-нийгмийн тогтолцооны томоохон реформ хийж, эдийн засгаа сэргээн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлжээ. Зөв бодлого хэрэгжүүлсний ачаар гуравхан жилийн дотор Японы эдийн засаг сэргэж, дайны өмнөх түвшиндээ хүрсэн байна. Тэд улс орноо богино хугацаанд хөгжүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлж, улмаар 20 хүрэхгүй жилийн дараа олимпийн наадам зохион байгуулах хэмжээнд хүрччадсан бол (1964 оны Токиогийн зуны олимп),1968 он гэхэд дэлхийн 2 дахь том эдийн засагтай улс(АНУ-ын дараа) болж чаджээ.
Солонгосын өнгөрсөн түүх зарим талаар үнэхээр эмгэнэлтэй. Дундад зуунаас хойш 20-р зууны дунд үеийг хүртэлх хугацаанд Солонгосчууд ихэнхдээ бусдын колончлол доор оршин амьдарч ирсэн байдаг. Тэд 1945 онд Японы колончлолоос ангижирсан боловч 1948 онд их гүрнүүдийн нөлөөгөөр хоёр хуваагджээ. Улмаар 1950 онд хойдууд өмнөдүүд рүү дайрснаар хоёр Солонгосын дайн эхэлсэн байдаг. Тэд 3 жил гаруй дайтсаны эцэст аль алиных нь эдийн засаг сүйрч, ард иргэдийнх нь амьдрал туйлдсан тул 1953 онд дайн зогсоох гэрээнд гарын үсэг зурж, тус тусын замаар замнажээ. Хойдууд хэрхэн буруу замаар будаа тээснийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин өмнөдүүд үсрэнгүй хөгжлийн замаар замнасан ба1960 онд Өмнөд Солонгосын нэг хүнд оногдох ДНБ 79 доллартай тэнцэж байсан бол 30 хүрэхгүй жилийн дотор бараг 70 дахин нэмэгдэж 1989 онд 5438 доллартхүрсэн байна. Тус улсын ДНБ-ний бодит хэмжээ 1962 онд 2.7 тэрбум доллартай тэнцэж байсан бол 1989 онд 230 тэрбум болж,дэлхийн хүчирхэг эдийн засагтай улсуудын тоонд багтаж чадсан юм. Тэд ийнхүү үсрэнгүй хөгжсөний ачаар олимпийн наадмыг зохион байгуулсан (1988 оны Сөүлийн зуны олимп) Ази тивийн 2 дахь улс болсон билээ.
Алдагдсан боломж
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголд хөгжих боломж байсан уу? Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн дэвшлийн нөлөөгөөр бүх зүйл нээлттэй болж, хөгжлийн боломж улс орон бүхэнд жигд хүртээмжтэй болсон, өөрөөр хэлбэл дэлхий хавтгай болсон.
Гэтэл манай улс Япон, Солонгос шиг олон жил дайны хөлд нэрвэгдэж, өлсгөлөн гуйланчлалд автаагүй. Тэдэн шиг олон арав, зуу зуун саяар тоологдох хүн амтай биш. Эсрэгээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээний асар их байгалийн баялагтай, тэжээж ядаад байхааргүй гуравхан сая хүнтэй, үр шим нь үл дундрах бэлчээрийн мал аж ахуйтай. Ийм давуу боломж байсаар атал Монгол улс хөгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ? Хорин нэгдүгээр зууны 20 он гарчихаад байхад бид яагаад өнгөрсөн зууны 70, 80-аад оны Япон, Солонгосын түвшинд хүрч чадаагүй байна вэ? Нэгэн зэрэг социализмаастатгалзаж ардчилалаар замнасан зүүн Европын орнууд хөгжлөөрөө биднээс яагаад тасарчодов? Эдгээр асуултад хариулахад тун энгийн.
Монгол улс хөгжихгүй байгаагийн, ард иргэд нь ядуу дорой амьдарч буйн гол буруу нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголыг удирдсан улстөрчдөд оногдоно. Тэд албан тушаалаа авилга авах, ард түмний баялгийгэлдэв аргаар хулгайлах, шамшигдуулах арга хэрэгсэл болгож ашиглахаа л урьтал болгосноос улсаа хөгжүүлэх талаар өчүүхэн ч бодсонгүй, бас сэтгэл гаргасангүй. АТГ-ийн албан ёсны мэдээгээр төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж зөвхөн 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл тэд авлигын замаар хагас жилийн дотор улсынхаа бүтэн жилийн төсвөөс ч давсан хэмжээний хохирлыг учруулсан байна гэсэн үг.
Саяхныг болтол Монгол хөгжихгүй байгаагийн шалтгааныг зарим улстөрчид“шилжилтийн үе” хэмээх зохиомол зүйлтэй холбон тайлбарладаг байв. Тэд өөрсдийн булихай луйврыг далдлахын тулд шилжилтийн үе хэмээх дуусдаггүй үлгэр зохиож, ‘бид шилжилтийн үедээ явж байгаа учраас туулах ёстой зовлон бэрхшээлээ л туулж байна’ хэмээн мунхруулна. Тэдний үзэж байгаагаар шилжилтийн үед хулгай луйвар, авлига хээл хахууль, албан тушаалын ашиглалт зэрэг муу муухай бүхэн цэцэглэн хөгжих ёстой, эсрэгээр нь ард түмний амьдрал ядуу тарчиг байх нь зүй ёсных гэнэ. Харин нэгэн нартай өдөр өнөөх шилжилт дуусахтай зэрэгцэн төрд буй болсон муу муухай бүхэн ор мөргүй алга болж ариусна, ард түмний амьдрал ч гэнэтдээшилж цэнгэлийн манлайд хүрнэ гэнэ.
Нөгөө хэсэг улстөрчидМонголыг хөгжих гэхээр их гүрнүүдийнурт гар ээлжилж орж ирээд тас зуурчихаад хөдөлгөхгүй байна, их гүрнүүдээс болоод Монгол дэвжихгүй байнахэмээн сурталдана. Жижиг улсуудыг эрхшээлдээ байлгах улстөр-эдийн засгийн сонирхол, геополитикийн бодлого их гүрнүүдэд байдаг ч бид тэднээс илүү ухаан зарж, зөв бодлого баримталж,хэрэгжүүлж чадвал хөгжихгүй байх үндэс үгүй.
Хулгай луйвраа нууж далдлахын тулд улстөрчид энэ мэтээр хоосон сурталдаж, ард түмний тархийг угааж, элдвээр хууран мэхэлнэ. Олон нийтийг ядуу дорой, харанхуй бүдүүлэг байлгах нь улстөрчдөд юу юунаас чухал. Тэд боловсролгүй, мэдээлэлгүй, мөнгөгүй иргэдийг хуурмаг үг яриа, үндэслэлгүй дэгс мэдээлэл, хоосон амлалт, хэдэн төгрөгөөр хялбархан хуурч саналыг нь салгахаа мэднэ.
Сонгууль болохоор одоо л хөгжүүлэх боломж гарч байна, энэ удаа л сонгочихвол мандуулж бадруулаад өгнө хэмээн молигодно. Гэвч дараагийн удаа тойргоо солиод нүүрээ буруулна. Та бид тэдэнд итгэсээр, хууртсаар, улс орны хөгжил ухарсаар.
Гучин жил ард түмнийг хуурч, Монголыг туйлдуулсан намууд, улстөрчдөд бүү итгэ. Итгэвэл Та дахин алдана.Хөгжлийн боломж алсарч одно.Дахин ирэхгүй ч байж мэднэ!
МУИС-ийн багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б. БАЯРТОГТОХ