Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнуудыг хянуулахаар иргэдийг идэвхжүүлж байна

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна” гэлээ.

Энэ хүрээнд АТГ-аас:

  • 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.
  • Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.

Мөн Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй гэдгийг мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *