Categories
мэдээ улс-төр

Алба хаагчид нийгмийн асуудлаас болж Тахарын ерөнхий газарт ажилах сонирхолгүй байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилогдсон. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 461 дүгээр анги, Төв аймаг дахь Цагдан хорих байр болон Тахарын ерөнхий газарт ажиллажээ.Энэ үеэр хуулийн төсөлд оруулах санал солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж алба хаагчид нэг газраа удаан ажиллах боломжгүй болдог тул хооронд нь сольж ажиллуулах шаардлага гардаг бөгөөд ингэснээр ар гэрт хүндрэл үүсдэг байна. Нийгмийн халамж, цалин хөлс, урамшууллын системийг сайжруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийг хувцас формоор хангах зэрэг хэд хэдэн асуудлыг хуулийн төсөлд тусгуулах шаардлагатай байгааг гишүүдэд танилцуулжээ. Ажлын хэсгийн гишүүд ч энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлээд даваа гарагт хуралдах ажлын хэсгийн хуралд дээрх дурьдсан асуудлуудаа саналын томьёолол болгон оруулахыг хэлэв. Мөн Хууль сахиулах их сургуульд боловсон хүчин бэлтгэгдэн ирж байгаа ч ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн халамжийн асуудлаас шалтгаалан тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй байгааг албаныхан дурджээ. Иймд хуулийн төсөлд энэ талын асуудлыг нарийвчлан тусгах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч буйг онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *