Categories
мэдээ улс-төр

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа

Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 28-ны 279
дүгээр тогтоолоор
“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа. Уг хөтөлбөрийн
үр дүнд хөдөө орон нутгийн иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд
шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч,
иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон
давуу тал бий болгох юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан “Сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор
төвүүд байгуулах, иргэдэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн
үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд
орон нутгийн санал санаачилга дээр үндэслэн хэрэгжих юм.

2013 онд ахуйн үйлчилгээний салбарт албан байдлаар 219 аж
ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан
статистик мэдээ байдаг. Гэтэл ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодын зүгээс
тус салбарт 7700 гаруй аж ахуйн нэгжид 60 гаруй мянган хүн ажиллаж, жилд 60
гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгааг судлан тогтоожээ. Бүртгэлийн
статистик дүн, албан бус мэдээ хэт зөрүүтэй байгаа нь энэ салбарын үйл
ажиллагааны ихэнх хувийг албан бус хөдөлмөр эрхлэлт эзэлсэнтэй холбоотой юм.

 

                                                     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *