Categories
мэдээ нийгэм

“Ахмадын эрүүл мэндийн сар” болгон зарлалаа

Геронтологийн үндэсний төв аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийн сар” болгон зарлалаа. Сарын аяны хүрээнд ахмад, дунд насныхны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, энэ насныханд зонхилон тохиолддог яс сийрэгжих өвчин буюу Д витамины дутагдлыг улсын хэмжээнд судлан тогтоох ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ Энэ талаар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеээр дэлгэрэнгүй танилцууллаа.

Тус сарын аянг “Настнуудынхаа ур чадвар, нийгэмд оруулах хувь нэмэр, оролцоог хөхүүлэн дэмжиж, ирээдүйрүү хамтдаа алхацгаая” гэсэн уриан дор зохион байгуулж байна. Аяны хүрээнд олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монос компанитай хамтарч 23-р сургууль дээр Чингэлтэй дүүргийн ахмад настнуудад үнэгүй оношлогоо хийсэн. Мөн энэ сарын долооны өдөр “Спортлог Улаанбаатар” хөтөлбөртэй хамтран “Хөдөлгөөн эрүүл мэнд-2” уламжлалт явган аяллын үйл ажиллагааг зохион байгуулах бол 13-ны өдөр Академичийн хүндэтгэлийн лекц болно. Эрүүл мэндийн яамны Б танхимд энэ сарын 19-ний өдөр “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” эрдэм шинжилгээний хурал тус тус болохоор товлогджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *