Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Цэргийн штабын Иргэдэд ажлаа танилцуулах “Ахмад залуучуудын гурван үеийн уулзалт” соёлын төв өргөөнд боллоо. Тусүйл ажиллагаагаар “Монгол цэргийн жавхаа”-2014 уралдааны түрүү байрыг эзэлсэн ангиудын дотоод үйл ажиллагааг харуулсанбаримтат киног толилуулсан юм. Сүүлийн үед цэргийн албанд мэдлэг боловсролгүй хүмүүс ирдэг гэсэн ойлголт өөрчлөгдөж их дээд сургууль төгссөн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, өмнөө тавьсан зорилготой залуус ирж байгааг ангийн удирдлагууд онцолж байлаа. Энэ жил “Монгол цэргийн жавхаа” уралдаан гурав дахь удаагаа нийт цэргийн ангиудын хооронд болох юм байна. Чөлөөлөх дайн, ялалтын дайны 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж.
Тус үйл ажиллагаандУлаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цэргийн албыг залуучууд заавал дамжин өнгөрч байх хэрэгтэй тэгснээр л эх орон гэдэг үгнийхээ учрыг ойлгох болно. Бид одоо амар амгалан аюулгүй амьдарч байгаа хэдий ч хэзээд болж болох аюулд бэлтгэлтэй байх хэрэгтэй, энэ талддээр бид цаашдаа байнга дэмжиж ажиллах болно”гэдгээ илэрхийллээ.
Батлан хамгаалах яамны сайд Ц.Содном “Батлан хамгаалахын зөвлөл хуралдан энэ оноос цэрэг армид ажиллагсддаа ипотекийн зээлээр орон сууцаар хангах талаар банкуудтай хамтарч ажиллахаар болсон гэдгээ цохон тэмдгэлж байна” гэлээ.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Цэргийн штабын Иргэдэд ажлаа танилцуулах “Ахмад залуучуудын гурван үеийн уулзалт”-ын үеэр дүүрэг бүрээс нэг цэргийн насны залууд “Цэргийн эрхтний үнэмлэх” гардууллаа. Мөн “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” ЕБС-ийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны түрүү байрын эздэд шагнал гардууллаа.