Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж. Үүнд:

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;

Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мөн Оффшорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хэлэлцэхээр товлоод байна. Одоогоор чуулган хараахан эхлээгүй байна.

Яг одоо УИХ-ын чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ахмадын байгууллагуудтай хамтрах ажиллах асуудлаар яаж туссан бэ? Ахмадын олон холбоод байна.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Ахмадын олон холбоод байгаа. Гэхдээ үндсэн ажиллаж байснаар нь Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллаж байна. Монголын ахмадын холбоо ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлнө гэж заасан. Бусад нь ч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Ахмадуудыг нэгдэж ажиллахыг хүссэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнөөдөр ам.долларын ханш 2012 онтой харьцуулахад 2000 болж нэмэгдсэн. Ахмадууддаа энэ хэмжээний мөнгийг нөхөөд өгөх байсан юм. Санхүүгийн боломжгүй гэж хуураад байх юм. Яагаад гэвэл боломжтой байх хувилбар бидэнд байна. Нэг хүний оффшорт байгаа мөнгө хэдэн ч жилээр тэтгэвэр тавих мөнгө байна. Одоохон та нар тэр хүмүүсийн нэрийг сонсоно. Гаднын хэвлэл дээр гарч байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Өнөөдөр хуваарийн дагуу дараах байнгын хороо хуралдах товтой байна. Мөн өчигдөр товлогдоод гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон байнгын хороод өнөөдөр хуралдана.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Ажлын хэсгүүд байгуулах тухай.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх тухай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *