Өглөө ажилдаа явж байхдаа айлын гэр шатаж байхыг хараад дөрвөн хүний амийг аварсан цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг Их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав Хууль сахиулахын их сургуулийн “Алдар” тэмдгээр шагнаж, Их сургуулийн магистрын сургалтад элсэн суралцах эрхийн бичгээр шагнасан байна. Тус сургуулийн магистрын төлбөрөөс 100 хувь чөлөөлж байгаа аж.
Уулзалтад Их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирал, дэд комиссар Д.Ядамдорж, ангийн багш Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Д.Энхбаяр болон Их сургуулийн нийт бүрэлдэхүүн оролцжээ.