Categories
мэдээ нийгэм

АХБ шинэ нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах төсөлд хамтарч ажиллахаар болжээ

Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих ажилд Азийн хөгжлийн банк хамтран ажиллахаар болжээ. Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатар хот болон шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангана. Нэмж мэдээлэхэд, шинэ нисэх онгоцны буудлыг манай улс Японы хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа бол, авто замыг БНХАУ-ын санхүүжилтээр шийдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *