УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэнэ. Эдгээр нь
- Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл, Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/,
- Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар АХБ-наас 23 сая ам.долларын зээл авна. Зээлийн хүүг Лондоны банк хоорондын зээлийн хүү болох ЛИБОР-оор тооцон төлнө. Зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөх хугацаа 19 жил байна.
Энэ төслийг хэрэгжүүлснээр дараах гурван үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ.