Categories
мэдээ нийгэм

Академич Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогджээ

Монгол улсын Шинжлэх
ухааны Академийн ээлжит Их чуулган 10 дугаар сарын 13-ны өдөр болж ШУА-ийн
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулав. Сонгуулийн дүнд нийт
гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл
ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр
суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр
төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд
“Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны
доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх
ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн
хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд
лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009
онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд
ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол
улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
цол хүртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *