Энэ сарын 2-нд цахим сүлжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудын бичлэг цацагдсан.
Үүнтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргаж ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаар мэдэгдэж байв.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр торгожээ.
Эх сурвалж: ЦЕГ
One reply on “Ажлын байрандаа архидан согтуурсан иргэдийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn”
Албан газар архи ууж дураараа бсан бхад чинь ямар юмны 25000 торгох ямар барны тахын мөнгө авч бгаа юмуу иргэн бсан бол дор хаяж 100 мян торгож бгаа биз тэнэгтээрээ дуракуудаа