Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжтой боллоо. Даатгуулагч нь ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх. Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад “ажил хайгч иргэн”-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болох юм. Тухайлбал, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандан авах боломжтой.