Иргэдийн халаас руу орох 1000 төгрөг тутмын 560 төгрөгийг төр хамж байна. Тодорхойхэлбэл, ХХОАТ 10 хувь, НӨАТ-ын 10 хувь, ААНОАТ 10 хувь, НДШ-д 26.7 хувийн татварыг төлөөд авах ёстой1000 төгрөгийнхөө 339 төгрөгийг иргэд авдаг гэсэн үг. Үүнээс хамгийн өндөр хувийг НДШ эзэлдэг.
НДШ-ээс үүдэж ажилтан, ажил олгогчийн хооронд үл итгэлцэл, хагарал үүсч байна. Амьдралынхаа тодорхойхувийг ажилдаа зориулж байгаа атал энэ минийцалинг нэмэхгүй, намайг шулж байна гэж ажилчид ажил олгогчийг зүхэж байгаа нь худлаа биш, бодит үнэн. Аргагүйшүү дээ. Цалингийнх нь 26.7 хувь нь хэнд нь ч наалдахгүйзамхарчихаж байгаа юм. Нөгөө талаас ажил олгогчдын хувьд НДШ дөнгө болж байна. НДШ өндөр байгаагаас болж л ажил олгогчид цалингаа нэмж чадахгүйбайгаа юм. НДШ-д ажил олгогч 16.7 хувийг, ажилтан 10 хувийг төлж буй. Ингэхдээ байгууллага бүгдийг нь цуглуулж аваад төрд тушаадаг. Ингэж нийгмийн даатгалын санд мөнгө төвлөрүүлж тэтгэврийн эх үүсгэврийг бийболгодог.
Угтаа ажил олгогчийн нэн тэргүүнийүүрэг бол ажилтандаа цалинг нь олгох шүү дээ. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэхийг ажилтны өмнөөс ажил олгогч шийддэг бус, ажилтан өөрөө шийддэг баймаар байна. Өөрөөр хэлбэл, НДШ-д төлөх мөнгийг нь тухайн байгууллага ажилтандаа өгнө. Харин ажилтан цааш тушааж хуримтлуулах эсвэл тухайн цаг үедээ хэрэглэх эсэхээ өөрөө шийддэг баймаар байна. Ажил олгогч бусдын өмнөөс мөнгийг нь заавал хурааж авч төрд өгөх албагүйгэсэн үг.
Одоо бол ажилтны төлөх 10 хувийг байгууллага цалингаас нь хурааж авдаг. Ингэхээ больё. Ажилтан өөрсдөө төлье. Харин ажил олгогч төлөх ёстой16.7 хувийн татвараа төрд тушаана. Хэрвээ ажилтан өөрийн төлөх ёстойтатвараа төлөөгүйбол төрөөс ажил олгогчийн төлж байгаа 16.7 хувийг буцааж байгууллагад нь өгөх зохицуулалттайбаймаар байна. Шулуухан хэлэхэд, ажилтны тэтгэвэртэйбайх эсэхийн төлөө санаа зовох нь ажил олгогчийн үүрэг биш. Энэ үүрэг бол төр засагт байх ёстойшүү дээ.
Ажил олгогчоос их хэмжээниймөнгө гарч байгаа ч уг татварыг өсгөснөөр ажил олгогчид цалингаа нэмж чадахгүйбайна. Нийт цалингийн 26.7 хувийг төрд өгөхөөр ажилтанд очих мөнгө бага байна. Тиймээс үүнийхувь хэмжээг бууруулмаар байна. Ардчилсан намыг төр барьж байх үед НДШ 10 хувийн татвартайбайлаа. Ер нь татвар өндөр байлаа гээд татварын бааз суурь тэлдэггүйгэдгийг учир мэдэх бүхэн мэднэ. Харин ч далд эдийн засаг гаардаг. Тиймээс Ардчилсан нам эрх барьж байх үеийнх шиг нэгдүгээрт, НДШ-ийг 10 хувь болгомоор байгаа юм.
Ирэх зургадугаар сард болох сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс төрийн намууд бүгд татварыг 10 хувь болгож бууруулна гэж зарлах хэрэгтэй. Ингэж зарласан намд ажил олгогчдын санал их төвлөрнө. Ардчилсан нам 10 хувийн татварын хуучин бодлогоо үргэлжлүүлээсэй. Хэрвээ Ардчилсан нам ялж 10 хувь болгож чадахгүйбол МАН 10 хувь болгоосойгэж мянга мянган ажил олгогч горьдож байгаа.
Учир нь төр засгийн хийх ажлыг өнөөдөр ажил олгогчдоор хийлгэж байна. Төр засаг иргэдийн тэтгэвэр, халамж үйлчилгээ бүхнийг хариуцах ёстой. Гэтэл төр засгийн хийх ажлыг ажил олгогчдоор хийлгэснээр ажил олгогчид ямар ч сайн нэргүйболж байна. Нөгөө талаас ийн өндөр татвар ногдуулж байгаа нь ажил хийсэн хүн торгуулж, ажил олгогч бизнес эрхлэгч шийтгүүлж байгаа мэт байна.
Тиймээс татварын реформ хийх хэрэгтэй. Тэр дундаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийн ачааг үүрэлцэж байгаа бизнес эрхлэгчид ажил олгогчдыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Улс орныг, улс орны эдийн засгийн хүнд ачааг үүрч яваа ч нэр нь гардаггүйхүмүүс бол ажил олгогчид. Ажил олгогчдод төрөөс ирэх дарамт, түүнийг тэсэн давах түмэн бэрхшээл бий. Тиймээс ажилтайорлоготойиргэн бийболгох төрийн бодлогыг үүрэлцэж байгаа бизнес эрхлэгчдийг ядаж л нийгмийн даатгалын шимтгэлээр “шийтгэмээргүй” байна. Зах зээлийн энэ нийгэмд тэд бусдын тэтгэврийн төлөө санаа зовно гэдэг бол тэнэг асуудал. Үүрэх ёстойачаагаа үүрч, хийх ёстойажлаа хууль ёсны хүрээнд хийж яваа атал төрийн зовлонг бизнес эрхлэгчдэд нялзаана гэдэг бол яах аргагүйбуруу бодлого юм.
Тэгээд ч өнөөгийн нийгэмд тэтгэвэр авах үгүйнь тухайн хүнийасуудал болохоос ажил олгогчийн асуудал биш шүү дээ. Дэлхийн улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон янз бүрийн л аргыг хэрэглэж байна. Тухайлбал, Герман улс гэхэд НДШ-д төлсөн мөнгөө заавал тэтгэвэрт гарахдаа бус өмнө нь буцааж авч болдог. Ингэхдээ НДШ-д төлсөн нийт мөнгөний80 хувиа буцааж авдаг. Гэтэл манайх маш хатуу бодлоготой. Ажилтан ийн өөрийн сонголтыг хийх боломжгүй. Дээр нь ажил олгогч бусдын тэтгэврийн төлөө хариуцлага хүлээнэ. Хамгийн гол нь Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа мөнгө нь цаасан дээр л бий. Өөрөөр хэлбэл, ажилтны ч, ажил олгогчийн ч төвлөрүүлсэн мөнгө НДС-д өнөөдөр байхгүйгэсэн үг. Цаасан дээрх хоосон бичилтүүд л байгаа. Тиймээс л өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст тэтгэврийг нь тавих мөнгө хүрэхгүйбайгаа учраас жил бүр төсвөөс нэг их наяд төгрөгийн татаасыг өгдөг. Ажилтан тэтгэвэрт гарлаа гэхэд авах үгүйнь мэдэгдэхгүй, мөнгө нь байхгүйтэтгэврийн төлөө ажил олгогч өнөөдөр шанална гэдэг утгагүйзүйл юм. Дахин хэлэхэд, бусдын тэтгэврийн төлөө санаа зовох үүрэг төрд байна уу гэхээс ажил олгогчид байх ёсгүй. Ажил олгогч төрийн ажил хийж хүмүүсээс төрийн өмнөөс татвар хураадаг практик дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүйюм. Яаж л байгаа аж даа ийм социалист арга барил.