Categories
мэдээ нийгэм

Ажил үүргээ гүйцэтгэж байсан цахилгаанчин залуу тогонд цохиулж амиа алджээ

tsahilgaan

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд баригдаж байгаа барилгын дэд станцад өчигдөр 20:31 цагт “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид очиход “Прохит” ХХК-ийн цахилгаанчин тус дүүргийн иргэн 27 настай Б нь 380 вольтын хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Энэ талаар албаны хүнээс тодруулахад одоогийн байдлаар уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *