Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгж, байгууллагууд нэг стандартын хаягтай болно

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар
сурталчилгааны зөвлөлөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн
гадна хаягт  тавигдах шаардлагыг
шинэчлэн баталжээ.  Тус шаардлагад зааснаар
гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг крилл, монгол
бичгээр үг үсгийн  алдаагүй бичсэн байх юм. Крилл бичвэр
нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс хоёр дахин
бага өндөртэй байх юм уу, эсвэл бичвэрийн зүүн  талд байрлаж,
түүнтэй ижил өндөртэй байна. Харин шаардлагатай
нөхцөлд буюу бараа, бутээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан,
гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг гадна хаяг, мэдээллийн байгууламжийн
бичвэрийг англи хэлээр бичиж болно.  Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг барилгын хана, дээвэрт байрлуулах боломжгүй эсвэл тухайн байгууллагын
байршил нь олон нийтэд үзэгдэх орчин хязгаарлагдмалын улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хаяг, мэдээллийн
байгууламжаа байрлуулах шаардлагатай бол тухайн дүүргийнхээ
Засаг даргын тамгын газраас
зөвшөөрөл авах аж.

Нийтийн
эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах тохиолдолд
автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин
хязгаарлахгүй байх, замын байгууламжаас нэг метрээс
багагүй зайд байрлана. Авто зам, инженерийн шугам сулжээний өргөтгөл,
шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх ёстой. Харин барилгын
хана, фасад дээвэртээ хаяг шошгоо байрлуулах тохиолдолд хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх
орчинг халхалж болохгүй.
Түүнчлэн гаднах хаяг шошго нь гадна
эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байна. Нэг барилгад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын гадна хаяг,
мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бүх байгууллагын мэдээллийг агуулсан байна. Мэдээллийн
байгууламж нь жигд өндөрт байрлаж, ижил өнгийн дэвсгэртээр хийгдсэн байх бөгөөд лого
болон бичвэрийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулах ёстой ажээ.

Э.Номин-Эрдэнэ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *