Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2019.06.12/ болж аймгуудын баяр наадмын хуваарийг тогтоолоо. Ингэхдээ аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна.
- Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь- долдугаар сарын 27, 28-нд
- Сэлэнгэ- долдугаар сарын 4,5-нд,
- Өмнөговь- долдугаар сарын 6, 7-нд,
- Дундговь, Өвөрхангай- долдугаар сарын 8, 9-нд,
- Төв- долдугаар сарын 8-10
- Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл-долдугаар сарын 9-10
- Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий- долдугаар сарын 10, 11-нд болно.
Хурдан морины уралдааны тухайд, төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.