Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ. Хурлыг “Дүнжингарав” дахь “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хийх юм.
Уг хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцоно. Хурлаар Засгийн газраас энэ онд хийхээр төлөвлөж буй ажлын хүрээнд нутгийн удирдлагуудтай санал солилцох юм байна.