Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар /ХХААГ/ 2022 оны хаврын махны хэрэгцээнд зориулж 25 тонн мах нөөцөлжээ. Мах бэлтгэн нийлүүлдэг дөрвөн компанитай гэрээ байгуулсан бөгөөд одоогоор нэг компани нөөцийн махаа худалдаанд гаргаад байна.
Тодруулбал, “Дарьт шүтээн” ХХК 10 тонн нөөцөлсөн. Тэд өөрийн нэрийн дэлгүүрээр махыг худалдаалж эхэлсэн байна. Хонины мах нэг килограмм нь 9800, ямааны мах 7500, адууны мах 8000 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн махыг худалдаанд гараагүй байгаа аж.
Үүнээс гадна Түмэн цагаан ноос хоршоо, Дөрвөн гэгээ эрдэнэ, Өөдлөх боломж компаниуд тус бүр таван тонн махыг нөөцлөх гэрээ байгуулсан. Эдгээр компаниудын хувьд энэ сарын 15-наас эхлэн нөөцийн махаа худалдаж эхлэхээр төлөвлөжээ.