Categories
мэдээ нийгэм

Айлын хаалга тагласан ханыг буулгажээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 37 дугаар байрны 15 тоотын айл хөршийнхөө хаалгыг таглаж өргөтгөл барьсан өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус тоотын оршин суугч зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлөө буулгасан байна.

Хаалгаа таглуулсан иргэний зүгээс энэ гомдлоо нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн долоо хоногт өгчээ. Энэ дагуу улсын байцаагч Т.Батсүх газар дээр нь шалгалт хийсэний эцэст “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно/ заалтыг, мөн “Барилгын тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх /сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө/ заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Иймээс энэ сарын 11-ний дотор зөрчлөө арилгах албан тоотыг хүргүүлжээ. Улмаар 15-ны өдөр гэхэд өргөтгөлөө буулгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *